ЗҮРХНИЙ ШИГДЭЭС өвдөлт гэдэг нь хүчилтөрөгчийн дутагдлаас булчинд бүрэн бус исэлдэлтийн бүтээгдэхүүнүүд хуримтлагдаж, өвдөлтийн рецепторыг цочроосноор өвдөлт үүсдэг.
Зүрхний булчингийн хүчилтөрөгчийн дутагдал нь түүний тэжээл буюу цусан хангамжийн дутагдлаас үүсэх бөгөөд тэжээл дутагдах хоёр төрлийн үндсэн шалтгаан бий.
Цусан хангамжийн дутагдлын үргэлжлэх хугацаа, гэмтлийн зэргээс хамаарч өвдөлт янз бүр байна.
Нэгдүгээрт, зүрхийг тэжээгч “титэм” судасны эмгэг буюу титэм судасны нарийсал, эсвэл бөглөрлөөс үүдэлтэй. Нарийсал нь судасны үрэвсэл, хатуурал, шохойжил, төрөлхийн гаж хөгжил зэргээс үүсдэг. Судас цусны бүлэн, хий зэргээр бөглөрнө.
Хоёрдугаар шалтгаан нь зүрхний булчингийн хэрэгцээ нэмэгдэхтэй холбоотой. Зүрхний булчин томрох, эсвэл зүрхний цохилтын тоо нэмэгдсээр булчингийн хүчилтөрөгчийн хэрэглээ нэмэгдэнэ. Энэ үед хэвийн, эмгэг өөрчлөлтгүй титэм судас хангалттай тэжээл буюу хүчилтөрөгчийг өгч чадахгүйд хүрдэг.
Цусан хангамжийн дутагдлын үргэлжлэх хугацаа, гэмтлийн зэргээс хамаарч өвдөлт янз бүр байна. Иймд цусан хангамж дутагдсанаас үүссэн өвдөлтийг ялган танихад хялбар болгох үүднээс байрлал, онцлог, дамжилт, хугацаа, эрчим, намдах үйл явцаар нь тодорхойлж болдог. Бид эдгээрийг “БОДХЭН” гэж зургаан үсгээр товчилж тайлбарладаг юм.
Тодруулбал:
Байрлал - цээжний зүүн талд, өвчүүний араар өвдөх
Онцлог - дараад, базаад, шахаад байгаа мэт мэдрэмж төрөх
Дамжилт - зүүн гap, дал, мөр лүү өвдөлт дамжих
Хугацаа - 20 минут хүртэл өвдөх. Нэг минутаас бага өвдөх нь зүрхний өвдөлт биш, 20-иос дээш бол зүрхний шигдээсний шинж.
Эрчим - өвдөлт сулаас маш хүчтэй байж болно. Тэр ч бүү хэл хутгалахтай адил гэж зүйрлэдэг.
Намдах - титэм судас тэлэх эмэнд, эсвэл хийж буй үйлдэл, ачааллаа зогсооход намдана. Зүрхний шигдээсийн үед зөвхөн өвдөлт намдаах эмэнд эрч нь суларна. Цусан хангамжийн дутагдалтай булчингийн эсүүд унтаа байдалд ордог. Зүрхний цусан хангамжийг сэргээхэд унтаа эсүүд сэргээд үйл ажиллагаагаа гүйцэтгэж чадвал “зүрхний бах” гэж оношилдог. Харин л булчингийн эсүүд үхсэн бол “зүрхний шигдээс" гэнэ.
Зүрхний шигдээс гэнэт, эсвэл аажмаар тохиолдоно. Зүрхийг тэжээгч “титэм” судас гэнэт бөглөрч, цусан хангамжгүй болсноос булчин үхжинэ. Хэрэв бөглөрлийн шалтгааныг богино хугацаанд арилгаж чадвал зүрхний булчинд ямар нэгэн бүтцийн өөрчлөлт гарахгүй. Ингэж чадаагүй тохиолдолд л нэгэнт үхэжсэн булчин сорви болж үлдэнэ.
Зүрхний булчингийн тэжээл удаан хугацаагаар архагаар дутагдахад унтаа эсүүд аажимдаа сорвины эдээр солигддог.
Ер нь хүмүүс зүрхний цочмог шигдээсийн үед мэдэрсэн өвдөлтийн тухай янз бүрээр дүрсэлдэг. “Цээжээр ороогоод хавчаад байгаа юм шиг", “Өвдөлтийн шинж тэмдгийг дүрслэн хэлж чадахгүй байна. Өвдөлтөөс илүүтэй цээжинд тавгүй, таагүй оргиж байсан”, “Цээжин дээр хүндээр дараад байгаа мэт” гэхчлэн ярьдаг.
Мөн өвдөлтөөс гадна амьсгаадах, амьсгал давчдах, хүйт оргих, чийг даах, хөлрөх, эрс ядрах, сульдах, дотор муухайрах, бөөлжис цутгах, зүрх дэлсэх, толгой эргэх, ухаан алдах зэрэг зовирууд хавсарч тохиолддог.
Эмэгтэйчүүд, чихрийн шижинтэй өвчтөн, өндөр настанд зүрхний шигдээсийн дээрх өвдөлт барагтай тохиолддоггүй. Ихэвчлэн сульдах, ядрах, зүрхээр дэлсэх, цээжээр бага зэрэг өвдөх шинжээр илэрдэг.
Зүрхний шигдээс гэж сэжиглэвэл хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?
Хэрвээ зүрхний шигдээс болж байна гэж үзвэл эхний ээлжинд хийж байсан зүйлээ орхиод шалан дээр ч болсон хэвтэж тайвшрахыг оролд. Гэхдээ энэ хийхэд амархан биш. Гэвч битгий сандар, бүү ай.
Түргэн тусламж дууд. 103-руу яаралтай залга, эсвэл утасдуулаад зүрхний шигдээс боллоо гэдгээ шууд хэлэх хэрэгтэй. Түргэний эмч иртэл боломжтой бол аспирин зажил. Нитроглицерин ойр байвал хэлэн дороо тавиарай.
Таван минутын зайтай гурван удаа тавиад үр дүн өгөхгүй бол зүрхний шигдээсийг улам баталгаажуулах юм. Хэрэв ганцаараа байх үед тохиолдвол анхан шатны амилуулах суурь тусламж үзүүлж чадах хүн ойр байгаа эсэхийг асууж, тусламж хүсэх хэрэгтэй.
Цус харвалт зүрхний үндсэн эмчилэгээ бол судасны бөглөөг арилгаж судасны хатуурлыг уян зөөлөн болгох ургамалын гаралтай эм тариа.