Төмсөгнөөс ялгарч цусанд ордог эр хүйсний шинжийг бүрэлдүүлдэг бодисыг бэлгийн даавар гэнэ. Эр бэлгийн дааврын нөлөөгөөр эр хүн болж өсч өндийдөг. Бэлгийн чалх идэвхтэй сайн эсвэл сулрал болох нь энэ эр дааврын хэмжээнээс хамаардаг. Тиймээс аз жаргалын даавар гэдэг.
Эр хүний урт наслах хийморлог хөдөлмөрийн чадвартай байх энэ дааварын хэмжээнээс хамаардаг.
Цусанд байх дундаж норм 2-10мкг/л байдаг.
Эр бэлгийн дааврын үйлчилгээ:
- Эр хүний бэлгийн үйл ажиллагааг зохицуулдаг.
- Хурд хүч дайчин чанар, тэсвэр тэвчээр хүчирхэг хүйсний гол шинжүүд энэ даавартай холбоотой.
- Бэлгийн дурыг ихэсгэж, хөвчрөлтийг ихэсгэнэ.
- Хүч чадал нэмж булчин томруулж, өөхийг шатаана. Таргалах шалтгаан эр даавар багасантай холбоотой гүзээ суудаг.
- Үс сахал ургуулна.
- Ой тогтоолт сайжруулж, сэтгэл санаа зан ааш сэргээнэ. Буурахад шалтгаангүй уурлах мартамхай үглээ болох, бухимдах, итгэлгүй болох гутрах, амархан ядарна.
- Хөгшрөлтийг удаашруулж судас хатууралыг зогсоодог.Багасхад цагаасаа эрт хөгширнө.
- Яс бэхжүүлнэ. Буурхад яс сийрэгжинэ хугарна, түрүү булчирхай томорно.
- Харин эр даавар байхгүй болвол цэвэршиж зассан морь тайган хүнтэй адил болно гэсэн үг
- 30 наснаас эр даавар жил тутам 1% буурч яваад цэвэршдэг.
Бэлгийн сулралын шалтгаан:
1. Сэтгэл санааны хямрал, ядаргаа, нойргүйдэл.
2. Даралт хавангийн гэх мэт удаан хугацаагаар химийн эмүүд уух, туяа, архи тамхины хордлого.
3. Сахар, зүрх судас, шигдээс мэдрэлийн өвчнүүд.
4. Бие хүчний хэт ачаалын үед булчингаас ялгарсан кортизол эр дааврыг багасдаг.
Бэлийн чадвар сайжруулах гол хүчин зүйлүүд:
1. Дасгал өглөө бүр 40 минут хийх. Гүйх, ...
2. Сармис сонгино, банан
3. Чацарганы тос, самар, өндөг, оливын тос.
4. Улаан дарс тохируулж хэрэглэх.
5. Нарны гэрэл нь бэлгийн үйл ажиллагааг дэмжигч Мелотониныг нэмэгдүүлдэг.
6. Сэтгэл хямралтай үедээ бэлгийн харьцаанд орохгүй байх.
7. Хамтрагчийн дуртай байрлал, цэгийг асууж байх