Бүх өвчний шалтгаан урьдчилан сэргийлэлт

Өнөөдөр аливаа өвчний оношийг бүтэцийн өөрчлөлтөнд түшиглэн эхо, кт гэх мэтийн аппаратаар тавьдаг.
Энэ үед чинь эсийн түвшинд хэдийнээ өвчин согог бөөгнөрчихсөн үе шүү дээ!! Их л хожимдож биедээ анхаарал тавьжээ гэхэд болно.

Нэгэнтээ гарсан согог өвчний даамжралыг зогоохоос илүү эмчилгээг орчин үед хийх боломжгүй. Өвчин хэзээ ч бүтцийн өөрчлөлтөөр эхэлдэггүй.

Үүнээс гарах гарц бол эсийн бодисын солилцооны түвшинд (өвчин дөнгөж эхэлж байгаа үе) оношлож, болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх явдал.

Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд эсийг исэлдэж үхжихээс хамгаалах нь чухал. Оксидант стресс исэлдэлтийн түгшил буюу  эсийн үхжил гэдэг бодисын солилцооноос ялгарсан хортой бодисоос эс гэмтэхийг хэлнэ.

 
Бодисын солилцоонд оролцож буй хүчилтөрөгчийн молекул өөрийн электроноо алдахад чөлөөт радикал үүснэ.Өөрөөр хэлбэл эсийн мембраны электроныг булааж авсанаар өвчин эмгэг үүсэх суурийг тавьдаг байна.
Эсийн үхжил нь бүх өвчин, хорт хавдар, хөгшрөлтийн үндсэн эхлэл шалтгаан юм.


Хүн байгалаас холдож хотод амьдарч химийн найрлагатай хүнс, химийн эм хэрэглэх нь өвчний эх үүсвэр болж байна.
Ургамалын гаралтай түүхий эдүүд эсийн исэлт үхжилээс (оксидант стресс) хүнийг идэвхтэй хамгаалдаг нь баталгаажсан.