Умайн хүзүүний улайлт

Эмэгтэйчүүдийн зарим өвчин нь зовиургүй, сарын тэмдгийн мөчлөг алдагдахгүй, цагаан юмны ялгаралт өөрчлөгдөхгүй гээд огт мэдэгдэлгүй явагддаг. Ийм өвчнийг зөвхөн мэргэжлийн эмч л илрvvлдэг байна. Ийм нууцлаг өвчинд умайн хүзүүний улайлт ордог байна. Ер нь бол улайлт нь ганцхан өвчин биш бөгөөд бvхэл бvтэн бvлэг євчин юм.

Одоогийн байдлаар эмч нар умайн хүзүүний гадаргуйгийн бүх л гэмтлийг улайлт гэж нэрлэдэг. Хамгийн өргөн тархсан байдал бол умайн хүзүүг бүрхэгч хэвийн эсүүд нь гэнэт ямар нэгэн өөр эсүүд (өмөнгийн бус) болж хувирна. Энэ нь үрэвсэлт өвчнөөр өвдсөний дараа, эсвэл дааврын алдагдлын үед үүсэж болно. Жинхэнэ улайлт нь умайн хүзүүний салст бүрхүүлийн хэсэг гэмтэж тэр газар нь шарх үүссэнээс болдог. Шалтгаан нь: төрөх үед механик гэмтэл авсанаас, үр хөндөх үед, бэлгийн гаж харьцаанаас, бэлгийн замын өвчний улмаас болон дааврын үйл ажиллагааны өөрчлөлтөөс улайлт үүснэ.


Шинж тэмдэг
Ихэнх тохиолдолд ямар ч шинж тэмдэг өгдөггүй тул илрүүлэх нь амар биш. Цөөн тохиолдолд бэлгийн харьцааны дараа, үтрээ угаах үед, эмэгтэйчүүдийн эмчид үзүүлсний дараа цусархаг ялгадас гардаг. Ховор тохиолдолд хэвлий доогуур өвдөх шинж илэрнэ.


Үр дагавар
Умайн хүзүүний гэмтсэн салстаар өвчин үүсгэгч микробууд дотор бэлгийн эрхтнүүдэд хөнгөхөн дамжин орох боломжтой. Мөн умайн хүзүүний улайлтыг эмчлүүлэлгүй удвал хавдар болон хувирдаг.